ААА бүс

их хотын зүрхэнд байрлалтай

2025

ашиглалтанд орох

5 мин

хамгийн ойрхон байршил

1,3-1,6%

орон сууцны зээл

Төслийн тухай

Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийн газар нь 1964 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын алба хаагчид, тухайн үеийн сэхээтнүүд амьдарч байсан, Засгийн газрын 64 хэмээх нэрээрээ дурсагдан үлдсэн, түүхэн газар юм. Энэхүү газрын үнэ цэнэ, түүхэн дурсгалыг хадгалж үлдэхээр төслөө “Z64” хэмээн нэрлэсэн. “Z64” комплекс нь яамд, төрийн байгууллагууд, их сургуулиуд төвлөрсөн их хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний төвүүд, орон сууц, оффис бүхий хэрэгцээт бүхнийг нэг дор багтаасан метал, чулуун фасад бүхий бизнес зэрэглэлийн барилга юм.

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй “ААА” зэрэглэлийн байрлалд баригдаж буй, чанартай материал, төгс хийцлэлийн хослол бүхий энэхүү төсөл нь таны амьдралын үнэ цэнийг өсөн нэмэгдүүлнэ.

Бага тойруу, Сүхбаатар дүүргийн 6-р хороонд нийт 5521 иргэн, 1523 өрх оршин суудаг хэдий ч бусад дүүргүүдтэй харьцуулахад, нэг иргэнд ногдох худалдаа, үйлчилгээний газрын тоо маш бага бөгөөд тус байршлын 1 км дотор томоохон ганцхан худалдаа, үйлчилгээний нэгдсэн газар байдаг нь Метро Молл юм. Иймд 1-3 давхартаа оюутан залуус, оршин суугчдад зориулсан бренд, бүтээгдэхүүн, оффисын ажилчдын хэрэгцээг ойроос хангах бүрэн боломжтой худалдаа, үйлчилгээний төвийг төвлөрүүлөх болно. Их хотын “ААА” зэрэглэлийн, төв зам дагуу, хөл хөдөлгөөн ихтэй бүсэд бизнесээ өргөжүүлэх боломжийг танд санал болгож байна.

Төслийн байршил “Бага тойруу” нь Улаанбаатар хот дахь хамгийн их хүний урсгалтай гудамжуудын нэг бөгөөд автомашины урсгал өдөрт дунджаар 40,000-48,000 , ойрын 1-2 км доторх их сургууль, яам төрийн байгууллага, худалдаа, үйлчилгээ зэргийг нийтэд нь тооцоход 70,000-85,000 гаруй байдгаараа төв зам дагуух хамгийн их хүний урсгалтай, үнэ цэнэтэй бүтээн байгуулалт юм. Иймд барилгын 4-16 давхарт оффисын хэсгийг төлөвлөсөн бөгөөд давхар дахь оффисын талбай 365-367 м.кв байна. Оффисын хэсэг бүхэлдээ метал, шилэн фассадтай, орон сууц, үйлчилгээний хэсгээс орц гарц тусдаа зохион байгуулалттай, 24 цагийн ажиллагаатай хос лифттэй.

Таазны өндрийн хувьд нийтлэг орон сууцны төслүүдээс 40 см өндөр буюу 3 метр өндөр төлөвлөсөн. Өндөр тааз, саруулхан цонхыг төлөвлөсөн нь тухайн айлд тав тух, орон зай, гэрэл гэгээг илүү мэдрүүлнэ. 1 давхрын дээд хэсэгт гадна талбай, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, салхилах хэсгийг оршин суугчдын тав тухад нийцүүлэн төлөвлөсөн. Орчин үеийн хэв маяг бүхий интерьерийн төлөвлөлт шийдэлтэй, хэрэглээнд тулгуурласан олон төрлийн талбайн хэмжээ болон өрөөний сонголттой. Оффис, үйлчилгээний хэсэг, орон сууцны орц гарц тус тусдаа зохион байгуулалттай. Орц бүхэн 24 цагийн хос лифттэй.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Соёмбо тауэр, 2701 тоот,
Даваа - Баасан: 09:00-18:00
Бямба, Ням: Амарна
(+976) 7800-1100
[email protected]