

Үйлчилгээний талбай
Бага тойруу, Сүхбаатар дүүргийн 6-р хороонд нийт 5521 иргэн, 1523 өрх оршин суудаг хэдий ч бусад дүүргүүдтэй харьцуулахад, нэг иргэнд ногдох худалдаа, үйлчилгээний газрын тоо маш бага бөгөөд тус байршлын 1 км дотор томоохон ганцхан худалдаа, үйлчилгээний нэгдсэн газар байдаг нь "Метро Молл" юм. Иймд 1-3 давхартаа оюутан залуус, оршин суугчдад зориулсан бренд, бүтээгдэхүүн, оффисын ажилчдын хэрэгцээг ойроос хангах бүрэн боломжтой худалдаа, үйлчилгээний төвийг төвлөрүүлөх болно. Их хотын “ААА” зэрэглэлийн, төв зам дагуу, хөл хөдөлгөөн ихтэй бүсэд бизнесээ өргөжүүлэх боломжийг танд санал болгож байна.