Төслийн тухай

Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийн газар нь 1964 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын алба хаагчид, тухайн үеийн сэхээтнүүд амьдарч байсан, Засгийн газрын 64 хэмээх нэрээрээ дурсагдан үлдсэн, түүхэн газар юм. Энэхүү газрын үнэ цэнэ, түүхэн дурсгалыг хадгалж үлдэхээр төслөө “Z64” хэмээн нэрлэсэн. “Z64” комплекс нь яамд, төрийн байгууллагууд, их сургуулиуд төвлөрсөн их хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний төвүүд, орон сууц, оффис бүхий хэрэгцээт бүхнийг нэг дор багтаасан метал, чулуун фасад бүхий бизнес зэрэглэлийн барилга юм.

Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй “ААА” зэрэглэлийн байрлалд баригдаж буй, чанартай материал, төгс хийцлэлийн хослол бүхий энэхүү төсөл нь таны амьдралын үнэ цэнийг өсөн нэмэгдүүлнэ.

ОРОН СУУЦ

ОФФИС

ХУДАЛДААНЫ ТАЛБАЙ

“AAA” БҮС
Их хотын зүрхэнд байрлалтай
2025 он
Ашиглалтанд орох
5 МИН
Хамгийн ойрхон байршил
1.3% - 1.6%
Орон сууцны зээл

Төслийн байршил

Z64 Complex нь нийслэл хотын “ААА” зэрэглэлийн бүс, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруугийн гудамжинд, МУИС, ШУТИС, Элчин сайдын газар, яамны дунд буюу Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэж байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Соёмбо тауэр, 2701 тоот,
Даваа - Баасан: 09:00-18:00
Бямба, Ням: Амарна
(+976) 7800-1100
[email protected]